Монгол улсын тамирчдаас “Токио-2020” олимпийн наадамд оролцох анхны эрхийг буудлагын спортын мастер Ц.Анударь гар бууны төрлөөр авлаа.
Тэрээр БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд 578 оноо авч Монгол улсын дээд амжилтыг шинэчилэн Олимпийн наадмын эрхээ авчээ. Мөн энэхүү амжилтаараа буудлагын спортын Олон улсын хэмжээний мастерийн болзол хангасан байна.
Монгол улсын бусад буудлагын тамирчид өөрсдийн төрөлдөө Олимпийн наадмын эрх авахаар үргэлжлүүлэн цэц мэргэнээ сорино.