Холливудын од Ричард Гир үүрд Холливудыг орхихоор шийдсэнээ мэдэгдлээ. 60 гаруй кинонд тоглосон Ричард Гир мөрөөдлийн фабрик Холливудаас уйдан одоо шинэ газар цоо шинээр амьдрал эхлэхээр болжээ. Мэдээж, шинэ эхнэртэйгээ.
66 настай Ричард өөрөөс 2 дахин дүү 33-тай Алехандра Сильватай амрагийн харилцаа тогтоосон талаар манай сайт өмнө мэдээлж байсан. Харин одоо Гир амьдралынхаа сүүлийн өдрүүдийг испани хүүхэн Сильватай өнгөрөөхийн тулд нарлаг Калифорнийг орхиж байгаа аж. Яагаад гэвэл хөл хөдөлгөөн дүүрэн, сониуч Холливудаас болж өмнөх гэрлэлт нь бүтэлгүйтсэн гэж мань эр үздэг гэнэ.
Ямартай ч Ричард Гирийг жүжигчин Кэри Лоуэллтэй гэрлэсний дараа тэр хоёрын аль нэг нь араар тавьсан тухай мэдээ байсхийгээд л олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагддаг байсан нь үнэн. Тэд салсны дараа 250 сая доллараа хувааж чадахгүй хэдэн жил болж байна, одоо хүртэл шүүхдэлцсээр л.
Буддизмыг шүтдэг Гир залуу эхнэртэйгээ Төвдөд очиж гэрлэхээр төлөвлөжээ, мэдээж үүний өмнө заавал Далай ламаас зөвшөөрөл авах гэнэ. Гэхдээ \”залуу хос\” шинэ амьдралаа Төвдөд биш Европт эхэлж, тэндээ амьдрахаар болжээ, бодвол Сильвагийн төрсөн нутаг Испанид байх.
Одоо Ричард Гир хамаг эд хөрөнгөө асар хямдаар зарж эхэлжээ, шинээр бүхнийг эхлэх гэж их яарч байгаа бололтой.
эх сурвалж: mnews.mn
www.mnews.mn