Санаанд ч багтамгүй
их мөнгө идсэн, угаасан хэрэгт буруутгагдан, шүүхээс ял сонссон МИАТ-ийн удирдлагуудыг санаж байгаа байх. Тэд
улсад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан учраас шүүх зөөлөн хандаж, одоо
бүгд наранд энх тунх амьдарч байна. Энх тунхаас гадна эргээд тээврийн салбартаа,
төрийн албанд хүчин зүтгэхээр болсон тухай мэдээлэл цацагдах боллоо.
Тодруулбал,
Ч.Хоролсүрэн, Ц.Орхон нарыг Зам, тээврийн сайд М.Зоригт ажилд авах гэж байгаа
тухайгаа цахим хуудаснаа мэдээлсэн байна.
М.Зоригт сайд Ц.Орхоныг
салбартаа мэргэшсэн, түүнд итгэж байна гэлээ. Ц.Орхон нарын хувьд салбартаа
мэргэшсэн нь үнэн. Мэргэшсэн учраас л бидний нүднээс далд \”дайны эрсдлийн
даатгал” гэгчийг бий болгож, асар их хэмжээний мөнгийг олон жилийн туршид
угааж, хагартлаа баяжсан болохыг тогтоож, шүүхээс ял оноосон.
Гэтэл ийм хүнийг,
эсвэл хүмүүсийг төр нэг удаа уучилсан байхад дахин төрийн албанд оруулж, \”шагнах
нь” хэр ёс зүйтэй вэ. Ядаж л төрийн албаны анкет дээр өмнө нь ял шийтгэл эдэлж
байсан эсэх гээд асуулт байдаг биз дээ. Гэтэл салбартаа мэргэшсэн гэсэн
шалтгаанаар өмнө нь улсад хохирол учруулж байсан эсэхийг үл хамаарч төрийн
албан авч ажиллуулна гэдэг үнэхээр байж боломгүй санагдах юм.
Эндээс төрийн албан
яаж ч шударга хүмүүс ажиллах вэ дээ гэсэн урам хугаралт мэдрэгдэж байна. Чин
шударгаар сонгон шалгаруулалтад орж, шалгалт өгч тэнцсэн албан хаагчийг
мэргэшсэн нэртэй \”мөнгө угаагчид”-аар солиод байвал энэ төрд хэн итгэх вэ.
Амар