Дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэрэгт шалгагдаж буй Т.Цогт нарыг шүүх хурал өнөөдөр 14.00 цагт товлогдсон. Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болох юм.
Тэдний шүүх хурал өнгөрсөн зургаадугаар сард болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдаад байсан юм. Т.Цогт, Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д заасан зүйл ангиар буруутгаад байгаа билээ.
Амар