Унгар улсын хилээр гарч явахдаа телевизийн сэтгүүлчид дэгээдүүлсэн Сирийн дүрвэгч Осама Абдул Мохсений амьдралд томоохон өөрчлөлт гарлаа. Түүнийг Испани улсын үндэсний хөлбөмбөгийн сургалтын Кенаф төвд дасгалжуулагчаар ажилд авсан талаар өчигдөр /IX.16/ тус клубээс мэдээлсэн байна.
\”Манайх улсын сургууль. Бид мэргэжил нэгтэй нөхөртөө тусалъя гэж бодсон юм\” гэж сургуулийн захирал Мигуэл Ангел Галан испанийн хэвлэлд ярьжээ.
Сири улсаас дүрвэж Европт ирсэн Осама Абдул Мохсен Испани улсад ирэнгүүтээ ажилдаа орох гэнэ. Мөн тэрээр гэр бүлийнхээ хамт Мадрид хотын ойролцоо амьдрахаар болжээ. Харин түүнийг дэгээдэж унагасан сэтгүүлч эмэгтэй ажлаасаа халагдсан бөгөөд Осамагийн гэр бүлээс албан ёсоор уучлал гуйсан байна.