Өчигдөр “Блүүмберг Монгол” телевизээс “Шинэ эдийн засгийн форум”-ыг зохион байгуулж Монгол улсын эдийн засгийн төлөв байдал, тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ.
Энэхүү форумыг Монголын бизнесийн зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхим, Франц-Монголын Худалдааны танхим зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.
Форумыг зохион байгуулагчдын зүгээс “Шинэ эдийн засгийн форум” нь анх удаа үндэсний шилдэг үйлдвэрлэгч, олон улсын байгууллагууд, баялаг бүтээгч хувийн хэвшлийнхний хүрээнд эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, бодит боломж, гарцуудыг хэлэлцлээ хэмээн тодотголоо.
Хэлэлцүүлэгт оролцогчид хөрөнгө оруулагч, эдийн засагч, удирдлага, нөлөөлөгч зэрэг бүлгүүдэд хуваагдан бүтэн өдрийн турш тодорхой сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга форумыг хааж үг хэлсэн юм. Ерөнхийлөгч үг хэлэх үеэрээ бизнесийн салбарынхантай индэр дээрээс ярих бус тухтай ярилцах цаг зав гаргаж, уулзалт зохион байгуулна гэдгээ хэллээ.