Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багт Хар дэл нутгаар нутагладаг Л.Энх-Амгалан гэж янгир хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж буй малчин буй. Тэрээр анх есөн жилийн өмнө нэгэн ишигтэй янгирыг усалж эхэлснээр энэхүү ажил нь эхэлсэн бөгөөд өдгөө 80 гаруй янгирыг усалж, тордож байдаг байна.
Тэдгээр янгирууд нь өөр хүний гараас ус уулгүй үргэж зугтаах бөгөөд зөвхөн малчиныхаа татсан усыг л уудаг болтлоо дасчээ. Хавартаа идэш хоол нь холдоод усандаа ирэх нь багасдаг тэднийгээ хониныхоо бэлчээрээр явж хэд нь төллөж байгаа эсэхийг ч харж хандаж байдаг юм.