УИХ-ын гишүүн С.Жавхлан өөрийн бүрэн эрхийн хүрээнд хоёр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан байна. Эрхэм гишүүн энэхүү хоёр хуулийн төслөө удахгүй УИХ-ын даргад өргөн барих юм.
Монгол улсын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж оффшор бүсэд данстай, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, архи тамхины үйлдвэрлэл эрхэлдэг, өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байсан болон яллагдагчаар татагдаж байсан хүнийг улс төрийн бүхий л шатны сонгуульд оролцуулахгүй байхыг зохицуулсан хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барина.
Үүнээс гадна аливаа хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх санал хураалт явуулахдаа нууцаар биш ил явуулах хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилжээ. Ингэснээр зөв шудрага, ямар нэгэн ашиг сонирхолгүй ард түмний төлөөлөгч нар УИХ-д сонгогдох боломжтой болж, хэрэгт холбогдсон гишүүдээ хаацайлан авч үлдэх асуудал төгсгөл болно хэмээн үзэж байгаа аж.