Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутагт тус сумын харъяат иргэн М /26 настай, эрэгтэй/, А /21 настай, эрэгтэй/ нар сонгууль өгөөд буцах замдаа тус багийн Цагдууртай голын усанд осолджээ. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар, Булган сумын Гал унтраах, аврах 38 дугаар ангийн албан хаагчид орон нутгийн иргэд нийт 22 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус багаас 10 км-ийн зайд \”Билчир”-ийн гарамнаас иргэн М-ийн /26 настай, эрэгтэй/-н цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
2016 он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагаа 14 аймгийн 14 суманд 14 удаа, нийслэлийн таван дүүрэгт долоон удаа тохиолджээ. Улмаар долоон хүнийг аварч, 21 хүн нас барсан байна.