Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 80 тоот тогтоолоор тусгай зөвшөөрлийн шалгуурыг хангахгүй болсон, зөрчил гаргасан “Аргай бэст ҮЦК” ХХК, “Алтан хоромсог ҮЦК” ХХК болон “Блэкстоун интернэйшнл ҮЦК” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 сараар түдгэлзүүлсэн байна.
Үүнтэй холбогдуулан, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/33 тоот тушаалаар дээрх гишүүн компаниудын үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг хязгаарлалаа.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж