Улаанбаатар хотын хэмжээнд 06-р сарын 30-ны өдрийн 05:00 цагаас 07-р сарын 01-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3401 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 62, зөрчлийн 962, согтуугийн 288, зам тээврийн ослын 243, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хар адуу гэдэг газар 8 настай эрэгтэй Г, 5 настай эмэгтэй Д, 3 настай эрэгтэй Д нар худагт унаж нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Эцэг эх асран хамгаалагчдын хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд гэмтэж бэртэх цаашлаад амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Тэр дундаа орон нутагт халуун хоол, цайнд түлэгдэх, мориноос унаж, гол усанд живэх тохиолдлууд ихээр гарч буйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.