Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар өчигдөр нийт 394 дуудлага хүлээн авчээ. Үүний 291 нь зам тээврийн ослын дуудлага 12 нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг байсан аж. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг Био комбинатын зам, 120 дугаар цэргийн ангийн урд замд Верна маркийн авто машины жолооч С нь улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж зорчигч дөрвөн настай эрэгтэй Ж нарын хоёр хүн гэмтжээ. Мөн Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, гуравдугаар эмнэлгийн урд замд Сутайн буянт ХХК-ны Daewoo маркийн автобусны жолооч Э нь зорчигч 61 настай эмэгтэй П-г хаалганд хавчиж гэмтээсэн зэрэг хэргүүд бүртгэгдсэн аж.
Т.Болор
zaluu.com