Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа жагсаал зохион байгууллаа. Тэрээр энэхүү жагсаалын үеэр эрүүл мэндийн салбарт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан яамны нь сайдыг маргааш /2019.06.06/ ТВ4 телевизээр 20.00 цагаас шууд дамжуулах мэтгэлцээндээ урьж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр Д.Сарангэрэл сайдыг урих болсон шалтгаанаа тайлбарлахдаа, “Өнөөдөр эрүүл мэндийн салбар маш олон үзүүлэлтээр уруудах чиглэлдээ орчихсон байна. Мөн сүрьеэгийн дэгдэлт нь сайд огцрох шалтгаануудын зөвхөн нэг нь юм. Д.Сарангэрэл сайд хариуцлагын асуудал яригдахаар хүнийг гүтгээд эхэлдэг. Тиймээс гүтгэсэнтэй нь холбоотойгоор ард иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс маргааш телевизийн халз мэтгэлцээнд урьж байна. Одоо урилгаа гардуулна. Хүлээж авах эсэхийг мэдэхгүй юм” гэлээ.