Гэрэл зургийн эх сурвалж newspress.mn
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “нулимс унагасан хэвлэлийн хурал”-ын үеэр өөрийг нь сүрдүүлж, дарамталж буй гэх мессежүүдийг олон нийтэд ил болгосон билээ. Бидний зүгээс Х.Мандахбаярын дэлгэсэн болоод дэлгэхийг хүсээгүй зурвасуудыг хөврүүлэн хүргэж байна.
УЛААН нь Х.Мандахбаярын зурвас, ХӨХ нь Умбаа ахынх нь зурвас болно.
-за дүү нь ирсэн шүү
-Золоотой ярьсан яриаг чинь сонслоо. Надтай ярьснаас шал өөр юм манай золоотой ярьж байна. Чиний яриаг сонсоод байхад өмгөөлөгч Батбаяр гэж нөхөртэй их адилхан ёс зүйгүй байна. Чамайг ийм соёлгүй гэж бодож байгаагүй. Чи 10 хэдэн ТВ жагсагаад мэдэгдэл хий. Чи монголын сэтгүүлчдийг атгасан гэж бодож байгаа юм байна. Чи мөн том байна аа. Үзэлцье. Чи эхэлсэн шүү. Одоо фейсбүүкээр манай залууг дарамталж байгааг чинь явуулна. Чи манай залуучуудыг дээрэлхэдэг хэн бэ. Яасан том байна аа.
-Ичихээд өөдөөс хэнэгч үгүй худлаа яриад доог тохуу хийгээд байхад хүн бухимдахгүй яах юм. Томорч байгаа биш. Арга ядаад бухимдаж байгаа хүний үг. Би хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээнэ. Хууль номоо яриад явья даа тэгвэл. Мөнхбаатарт зөндөө хэлсэн. Та нар өөрсдөө ингэж хүмүүсийг дээрэлхээд сурчиж. Тэгээд ч нотлогдоно. Шаардлага тавихад ийм эмзэг. Миний бухимдсан хэлбэр муухай байж болно. Та нарын хийсэн үйлдэл бол хууль бус бөгөөд увайгүй байгаа шүү.
Өнөөдрийн ярианаас … за тэгээ тэг. Тантай хүндэтгэлтэй сайхан харилцсаар ирсэн. Наад бичлэгээ цац. Эсвэл би өөрөө одоо хийчихье. Та болон танай наад хүмүүс хууль бус юм хи… Та нар өөрсдөө эхэлсэн. Тэр Батбаяр та нарын явдал надад хамаагүй. Та нар хууль зөрчиж бургас тайрчихаад мэдээлсэн ТВ-г нь сүлжээнээсээ хаачихаад зүгээр дарамтлаад худлаа яриад өнгөрнө гэж байхгүй. Бүр нэг хүн дээрэлхээд сурчихсан. Мэддэг чаддаг замаара явцгаая. Угаасаа хуулийг уландаа гишгэсэн, ийм юмтай эвлэрч явна гэдэг муухай.
-Тэгье. Үзье, явья. Ажил хийж байгаа хүнийг дарамталдаг хэн юм бэ чи.
-ок
-Хорхой хүртэл биед нь хүрэхэд атирдаг юм. Та нар хууль зөрчиж, хүн дарамталж дээрэлхэж яваад сурчиж. Тийм юм байхгүй ээ Умбаа ах аа. Та нар дээрэлхдэг хүнээ л дээрэлх. Та нараас айж дэвслүүлдэг нь би биш. Та нар хууль зөрчиж бусдыг хохироож яваагаа ажил хийж байгаа гэж үзэж байна уу. Бургас дээр чинь уулзья ах аа.
-Та яасан муухай хүн бэ. Та манай сэтгүүлч бүсгүйг янхан гээд бас тоосгоор цохиод ална гэж дарамталсан байна. Та нар хуульгүй улсад амьдарч байгаа гээд эндүүрсэн байна. Үзнэ ээ та нартай.
-Тэр хүн гомдлоо гаргаад яваа. Чамаас өөр хүн байвал гомдлоо гаргаад явна. Би танайхаас өөр ямарч хүн танихгүй. Шантааж хийж амьдардаг хүмүүс шантаажил дүү.
-За бага оролдоорой. Тэр тоосгоор цохиулсан гээд байгаа хүнээ гаргаад гомдлыг нь өгүүлээрэй.
-Чам шиг бүдүүлэг хулгайчтай үзэж чадна. Чи шантаажаар амьдарч ирсэн л новш. Тэр хүүхнээ гомдлыг нь гаргуулаад явуулаарай.
-Hi та өөрөө асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй. Итгэж хүндэлж явсан бүх зүйлийг та өөрийнхөө гараар нурааж байна шүү. Би бухимдаад арга ядсандаа танай ажилтанд хараалын үг хэлсэн байж болно. Та нарын хүн хэлээд байхад дээрэлхэж, бяралхаж байгаа чинь буруу шүү дээ. Би биш та шантаажилж байна. Надаас хүн шантаажилсан жишээ олж чадахгүй. Таны мэддэг хүмүүсээс би арай өөр л дөө. Сэтгүүлч болгон ядуу, аймхай учраас худалдаад авч болно гэсэн бодол чинь буруу шүү.
-Эмэгтэй сэтгүүлч рүү хоёр шөнө дараалж шөнийн гурван цагт залгаад ална, хүчиндэнэ, тоосгодоно гэж айлгадаг чинь буруу. Ард нь хамгаалах хүн байдаг юм.
-За тэгээд би энэ ТВ-г авахдаа шударга ёсны төлөө дуу хоолой болох гэж зүтгэсэн. Таны болон таны компаниудын хууль бус үйлдэл нүдний өмнө ил байна. Харсан.
-Худлаа хүн гүтгэх дэмий шүү. Ийм зан ааштай болчихдог юм уу. Эхлээд өөрийнхөө үйлдлийг бод. Саахалт айл шиг даган нүүдэллэж явсан тэр сайхан уламжлал хаана байна вэ. Та нар ингэж байгаа юм бол бусад хүмүүс яах вэ. Тэр тоосгоор надад цохиулна гэсэн хүнээ гаргаад ир.
-ар байж нүд аниад өнгөрөх гэж байгаа нь миний буруу байна. Юу ч гэж хэлсэн, яаж ч шантаажилсан би шударга ёсны төлөө бол бүх хүчээрээ тэмцэж чадна. Та өөрөө энэ бүгдийг эхлүүлсэн гэдгээ сайн ойлго ах аа. Бургас тайрсан хүн нь та. ТВ хаасан хүн нь та. Сэтгүүлчийг тоосгодно гэж айлгасан хүн нь та болон танай ажилчид хэдэн давхар хууль бус юм хийчихээд намайг доромжилж бүүр нэг арга тасартал худлаа МЭНЗЭЛ?/энэ үгийг Мандахбаяр өөрөө л мэдэх байх…/ доромжилсон нь танай ажилтан.
-Бид бүгд л шударга бусын эсрэг явж байгаа.
-Би нэг бичлэг тавина гэхээр айдаг жижиг гар биш. Хэхэ. Шууд хэлчихье, ах аа. Тавиарай. БИ БҮР ТАНД ЖААХАН ЭРДЭЭД ХЭЛЬЕ, ТАВЬЧИХААРАЙ. Энэ сэтгүүлчийг оролдсон хууль бус үйлдлийн эсрэг энэ чинь харин ингээд зогсож байдаг юм байна гэдгийг хулгайч, авлигач нөхдүүд мэдэж аваг.
-Тэр надад цохиулсан гэж ярьсан хүн чинь сонин байна. Би эмэгтэй хүнтэй ам мурийж үзээгүй. Заза. Чи ажлаа хий.
-За тэгээд дүүгийн ёсоор ах руу муухай үг өгүүлбэр бичиж бухимдсандаа хүлцэл өчье. Муудсан ч сайндсан ч эрчүүдийн нөхөрлөл үнэн байх нь гоё. Харин танай хүмүүс ийм зүйл рүү түлхэж байна шүү. Ах аа. Танай компани өнөөдөр ажлын цагт багтаж хууль бус үйлдлээ зогсоож алдаагаа засахгүй бол БИ БАЙГАА БҮХ ХҮЧЭЭРЭЭ ЯМАРЧ ЭРГЭЛЗЭЭ БАЙХГҮЙ ХӨДӨЛНӨ.
-Би зүгээр нэг гоншигоноод хуулийн дагуу нээ мээ гээд явахгүй. Уг мухраар нь асуудлыг шийдүүлэхийн төлөө явна. Хэрвээ хууль бус ёс бус ийм зүйлийг хамгаалдаг ХЭН НЭГЭН ГАРЧ ИРВЭЛ АЛАЛЦАНА.
-За за. ТА яг эцсийн үгээ хэлж байна уу. Зогсоож болохгүй юм руу яваад орох нь дээ, ах дүү хоёр. Тэгвэл ингээд явах уу. Та л шийд дээ.
-Хэдэн жил гэмгүй сайхан нөхөрлөлөө. Хэн хэндээ л хэрэг болсон байх. Надад бас бага түрээстэй байр гаргаж өгөөд тоож нөхөрлөж байсанд баярлаж байгаа ах. Гэхдээ дотно сайхан харилцаандаа хэн нэг нь хууль бус зүйлээр хүч түрэхийг бол зөвшөөрөхгүй.
-Чи эхлээд манай ажил дээр надад тоосгоор цохиулсан гэсэн хүнээ аваад ир. Би харчихья. Тэгээд тэр хуулийн хүнээ бас аваад ир. Энд сууж ярилцах хэрэгтэй. Чи бид хоёр дуэль хийх гэж байгаа биш.
-Би бол буруу зүйлд бууж өгч амаа өдүүлдэг нь биш. Та энийг маш сайн мэднэ. Дүүгийн унаган зан ийм. Би таныг ойлгоосой гэж хүсч байна. Танай буруу шүү дээ.
-Тэр юм ойлгодоггүй хүмүүс ээ дагуулаад ир. Би ажил дээр байна. Манай дээр тэр холбогдох хүмүүсээ дагуулаад ирээ, 10:30 гээд.
-Би эмнэлэгт байна ах. Хүмүүсээ явуулья. Учир зүйгээ хэл амгүй олцгооё. Тэр сэтгүүлч охиныг хүлээд аваад аргадаад аятайхан үг хэлээд явуул ах аа. Айцан шаралхсан хүн явна лээ. Дүү нь өчигдөр танаас болоод зүрх савлаад хэрэг алга. Хэхэ. Бронк хөдлөөд гарч гүйчих гээд. Би өнөөдөр үдээс өмнө яг бүтэн эмчилгээтэй.
-951041** гээд манай хуулийн нөхөр ярина ах. ТВ-8 захирал, хууль, нөгөө тоосгодуулдаг сэтгүүлч очно.
-Золоо, манай хуулийнхантай уулз.
-Хуулийн утас нь хэд билээ. За ах асуудал миний хяналтаас гарсан шүү. Танайхан ойлголцох нь битгий хэл уулзахыг ч хүсэхгүй байна гэнэ. Уурлаж учирлаж ахад зөндөө хандлаа. Дүү нь бол цөхөрлөө. Одоо хуульчид, сэтгүүлчид нийлээд асуудлаа шийднэ гэнэ.
-Тэгээрэй.
Бид энд ямар нэгэн тайлбар хийхийг хүссэнгүй. Гэвч хэн энд эрдэж, хэн энд аархаж байгааг уншигч та хоёр хүний харилцан зурвасыг уншаад төвөггүй ойлгосон байх. Золбат гэх залуу руу залгаж, уурлахдаа Х.Мандахбаяр бухимдсандаа алдаа гаргасан гэж тайлбарладаг. Гэвч “энэ хүн угаасаа л ийм хүн юм байна” гэдэг нь ах гэж хүндэлж явдаг хүн рүүгээ эрээ цээргүйгээр бичиж буй зурваснаас нь харагдаж байна. БИ БҮР ЭРДЭЭД ХЭЛЧИХЬЕ гэж байгаад л аархаж байна шүү дээ … Гэтэл ийм аархуу нөхөр саяхан нулимс дуслуулж суусан гэж бодохоор … /Солонгосын савангийн дуурь хажууд нь юу ч биш гэлтэй/