Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Л.Месси татвараас зайлсхийсэн хэргээр 21 сар хоригдох ял авлаа. Испанийн шүүх Л.Мессиг 2009-2011 оны хооронд 10.7 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэргээр буруутгалаа.
Испани улсын хуулиар 2 жил хүртэл хугацаанд анх удаа биеэр эдлэх ял үйлдсэн бол тэнсэн харгалзах ял оноодог гэнэ. Тэгэхээр алдарт хөлбөмбөгчний фенүүд түүнийг шоронд хоригдох нь хэмээн айлтгүй болж байна. Мөн шүүхээс гаргасан шийдвэрээр Л.Месси 15 сая евро төлөхөөр болжээ.