Булган аймагт булгаас ус авахаар очсон иргэн зуурдаар нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 06-ны өдөр тус аймгийн Хялганат тосгоны оршин суугч 50 настай О гэх эрэгтэй булгаас ус авахаар очсон ч усанд унаж, улмаар амьсгал хураажээ.
Талийгаачийг нутгийн иргэд олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Түүний үхлийн шалтгааныг цагдаагийн байгууллага хэт халсантай холбон тайлбарлаж байна.
Хэргийг Булган аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
эх сурвалж: eagle.mn