Бүгд найрамдах Турк улс дахь Монгол улсын Элчин сайдын яамны дипломат ажилтан, жолооч гэх хоёр ажилтан их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад гаалийн ажилтанд баригдсан хэрэг гарсан. Энэхүү хэрэг гарсан нь нийгмийг цочроож, хар тамхины тухай асуудал ихээр яригдаж байгаа билээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол улсын иргэдийн холбогдсон хар тамхины хэргийн тухай хаалттай мэдээлэл сонссон байна. Энэхүү мэдээллийн үеэр цаашид хар тамхитай холбоотой хэрэгт анхаарал хандуулж, тусгай байгууллага байгуулах талаар зөвшилцжээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан сүүлийн арав орчим жил хар тамхи наймаалцах асуудал эрчимжиж байгаа бөгөөд энэхүү хэрэгт хуулийн байгууллагын удирдлага ч холбогдож байсан. Тухайлбал ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцтай холбоотой хэрэг ч байгаа хэмээн хэлсэн юм