Сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэмэгдэж, хүүхэд залуучууд донтож байгаа тухай их яригдах болсон. Ийм бузар хэргийг дурын хүн хийж, залуучуудыг хордуулах атгаг санаа олж чадахгүй л болов уу. Мэдээж амар аргаар мөнгө олох гэсэн зохион байгуулалттай л хийх үйлдэл.
Тэгвэл Тагнуулынхан өнөөдөр өглөө гадаадаас 1.2 кг хар тамхи оруулж ирэх гэж байсныг “Чингис хаан” нисэх буудал дээр илрүүлжээ.
Энэ хэрэгт Б, М, Г гэсэн зохион байгуулалттай бүлэг хүмүүсийг баривчилсан байна. “Мөс” гэдэг энэ бодис нь хүнийг айхтар донтуулдаг аж.
Интернетэд байгаа мэдээллээр уг бодисыг НҮБ-аас олон улсад хориглосон “метамфетамин” гэдэг бодис юм байна. Эрүүгийн хуульд ийм гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг хийсэн бол 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялтай гэжээ. Иймэрхүү хүмүүст хуулийн чанга хариуцлага тооцож, ялыг нь тултал нь өгөх хэрэгтэй дээ.









































































