Хүний төлөө-Зөв тус сарын аяны хүрээнд Эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр Америк, Энэтхэг бараа, Секс дэлгүүрүүд, эмийн сан нийт 31 байгууллагыг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.
Хяналт шалгалтаар Америк барааны дэлгүүр, Энэтхэг барааны дэлгүүрүүд нь эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөлгүй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, яаж хэрэглэх арга нь тодорхойгүй, стандартын шаардлага хангаагүй эм биологийн идэвхит бүтээгдэхүүнийг мэргэжлийн бус барааны худалдагч худалдан борлуулж байсан зөрчил илэрч байна. Энэ нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй учир эм, эмнэлгийн хэрэгслийг баталгаатай тусгай зөвшөөрөл бүхий эм хангамжийн байгууллагаас авч хэрэглэхийг анхааруулж байна.