Жирэмслэлт. Жирэмсэн эмэгтэйчүүд ундны горимд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ нь ээжийн эрүүл мэнд болон ургийн хэвийн өсөлтөд чухал.Өдөрт 10-аас цөөнгүй аяга ус уухыг зөвлөж байна. Өөрийн эмчтэй зөвлө, тэр таны хоногийн хэмжээг хэлж өгнө.
Өлсөх мэдрэмж. Энэ нь хамгийн тодорхой шинж болов уу. Хэрвээ та цангаж байгаа бол, ус уу.Чухамхүү ундны цэвэр ус цангааг юунаас ч илүүтэйгээр тайлдагт онцгой анхаарал хандуулахыг хүсч байна. Хийжүүлсэн чихэрлэг ундаа, савласан шүүс хэдхэн минут л цангаа гаргадаг. Дараа нь та уухыг хүснэ.
Хүүхдээ хөхөөрөө хооллох үе. Хэрвээ та хүүхдээ хөхөөрөө хооллож байгаа бол, та бусдаас илүүтэйгээр ахиухан ус болон бусад ашигтай ундаа (цай, шүүс, анхилуун ус) бас уух хэрэгтэй. Сүүний найрлагад ус ордог, тиймээс таны эрүүл мэнд болон хүүхдийн эрүүл мэнд бас уснаас ямар нэг хэмжээгээр шалтгаална. Зохистой хэмжээ нь өдөрт 13 орчим аяга шингэн байна. Эмчтэйгээ зөвлөлдөхийг бүү мартаарай.
Өлсөх мэдрэмж. Та үнэхээр юу хүсч, тодруулвал юм идэх юмуу, унд уухыг хүсч байна уу гэдгийг ойлгоход заримдаа нэлээд хэцүү. Хэрвээ та өглөөний цайгаа саяхан ууж, өдрийн юмуу оройн хоолоо саяхан идэж,дахин юм идмээр санагдаж байгаа бол, эхлээд аяга ус уух хэрэгтэй. Хэрвээ өлсөх мэдрэмж дарагдсан бол, та өлсөөгүй байж. Энэ нь зүгээр л цангасан хэрэг.
Ам хуурайших. Хэрвээ та ам хуурайшаад байгааг өдрийн турш мэдэрч байгаа бол, үүнийг анхаараарай. Энэ нь шингэн дутагдаж байгааг бие махбодь танд хэлж байгаа хэрэг. Ажлынхаа ширээн дээр савтай ус болон аяга тавих юмуу ус уухаа мартахгүйн тулд тусгай нэмэлтийг гар утсандаа суулга.
Амнаас эвгүй үнэр гарах. Амнаас эвгүй үнэр гарах нь янз бүрийн шалтгаантай байж болно. Энэ нь жишээлвэл, ходоод-гэдэсний замын үйл ажиллагаа алдагдах явдал. Гэвч зарим тохиолдолд энэ нь бие махбодь усгүйжсэний шинж тэмдэг байж болно.
Ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх боломжгүй болох. Бид бүгдээрээ л ийм асуудалтай тулгардаг. Заримдаа тархи буруу дохио өгч,бүх зүйлийг мартаж, тайвширмаар санагддаг. Тэгвэл ус уух гээд үз. Шингэн дутагдах нь оюуны идэвхижлийг удаашруулж, анхаарал төвлөрөлтийг бууруулж болдогийг судалгаа харуулсан юм.
Хэт хөлрөх. Биеэс шингэн хөлсний хамт гадагшилдаг. Үүнийг нөхөх нь таныүүрэг. Шалтгаангүйгээр хэт хөлрөхөд эмчид хандах нь дээр, тэр шалтгааныг тодруулж, эмчилгээг сонгоход туслана. Гэвч хэрвээ та идэвхитэй аж төрөх ёсыг сахиж, спортоор хичээллэдэг бол, та ерөөс ахиухан ус уух хэрэгтэй.
Халуун орнууд. Халуун оронд бие махбодь хавьгүй их шингэн алддаг. Тиймээс шингэний энэ алдагдлыг нөхөх нь жуулчдын гол анхаарах зүйл мөн. Үүнийг хайхрахгүй байж болохгүй, эс бөгөөс бие тавгүйтэх болон биед шингэн дутагдах бусад шинж тэмдэг таны амралтыг яалт ч үгүй эвгүй байдалд оруулна.
Ходоод-гэдэсний замын асуудал. Хоол боловсруулах эрхтний асуудал зохих эмчилгээ хийлгэхийг шаарддаг. Усны тухай бүү март. Жишээ нь, гүйлгэснээс болоод бие махбодь шингэнээ алддаг. Ходоод-гэдэсний замын эрхтнүүдийн үйл ажиллагаа, биеийн байдлаа хэвийн болгохын тулд хангалттай ус уух шаардлагатай.
Халуурах. Хэрвээ та халуурч байгаа бол, ахиухан шингэн уухыг бод. Энэ нь дашрамд дурдахад, зөвхөн ус төдийгүй, бас лимонтай цай, ундаа, компот байж болно. Шингэн нь өвчнийг түргэн эмчилж, вирусийн устгахад бие махбодид туслана.
Шартах. Шартах нь бие махбодь хуурайшсантай гарцаагүй холбоотой. Түргэн сэргэж, хэвийн байдалд орохын тулд ундны горимыг чадварлаг сахиж, ус уу.
эх сурвалж: bataar.mn