Монголын хөлбөмбөгийн холбооны VIII сонгуульт их хурал өнөөдөр /2019.06.19/ Худалдаа Аж үйлдвэрийн танхимд болж байна. Энэ удаагийн хуралд 52 төлөөлөгч болон ажиглагч нар оролцсон бөгөөд холбооны ерөнхийлөгчөөр А.Ганбаатар дахин сонгогджээ.
Түүнтэй Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөх нэр дэвшигч тодроогүй бөгөөд тэрээр ийнхүү Монголын хөлбөмбөгийн холбоог 2023 оныг хүртэл удирдахаар болжээ. А.Ганбаатар нь өнгөрөгч дөрөвдүгээр сард Малайзын Куала-Лумпур хотноо хуралдсан Азийн хөлбөмбөгийн холбооны 29 дүгээр их хуралдаанаар Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа билээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны их хурал үргэлжилж байна.