Төрсөн охиноо 3 настайгаас нь эхэлж, хүчинддэг байсан америк эрд Пенсильвани мужийн шүүх 95 жилийн хорих ял өглөө. Тэр 19 жилийн дараагаас өршөөлд хамрагдах эрхтэй болох гэнэ.
Хүн гэж хэлэхэд хэл ам эвлэхгүй энэ араатанг Фрэнк Хертель гэдэг. Тэр одоо 51 настай. Фрэнк төрсөн охиноо удаа дараа хүчиндэж байснаар барахгүй үүнийг хэвийн зүйл мэт хүүхэддээ ойлгуулж, \”Ингэж хайр дурлалд сургаж байна\” гэж тайлбарлаж байжээ.
Охины ар гэрийнхэн энэ тухай мэдэж байсан ч бүгд гаж донтонг өмгөөлж хамгаалж байсан нь бүр аймшигтай.
Хизер охин 18 хүрээд өөрөө цагдаагийн хэсэг дээр очиж, өргөдөл бичсэн байна. Гэтэл гэмт хэрэгтэн Герман руу эхнэр Жуди болон хүүгийн хамт зугтаажээ. Тэд энд 9 жил хуурамч бичиг баримтаар нуугдаж амьдарсан юм. Фрэнк Германд хувийн бизнес эрхэлж, баар, кафетэй болжээ.
Харин Хизер эцэг нэрт энэ араатныг өөрөө хайж олсон юм байна, \”Google\” хайлтын системийн тусламжтайгаар. Одоо 31 нас хүрсэн Хизер \”Бүх амьдралыг минь сүйтгэсэн, би эр хүнд хэзээ ч итгэж чадахаа больсон\” хэмээн ярьж байна. Тэр одоо гэр бүл зохиож, хүүхдүүдтэй болсон ч аймшигт дурсамж түүнийг үргэлж зовоосоор байжээ.
Хизер Ор 2009 онд хайлтын системд эцгийнхээ нэрийг оруулаад хайтал нэгэн нийтлэл гарч ирлээ. Түүнд өвөөг нь /эцгийн аав/ Лондоны \”Хитроу\” онгоцны буудал дээр баривчилсан тухай өгүүлжээ. Мань эр луйвар хийж, Канадын Засгийн газраас 1,2 сая доллар салгасан ажээ.
Ингээд Хизер нөгөө нийтлэлийг бичсэн сэтгүүлчидтэй холбоо тогтоож, оргодол эрийн байгаа газрыг олж тогтоожээ.
Хертелийг АНУ-д авч ирсний дараа шүүх түүнд 95 жил хорих ял ногдуулжээ. Харин тэр сүүлчийн шүүх хурал дээр хэнэг ч үгүй \”Би охиноо ингэж шаналж зовоохыг хүсээгүй. Түүний амьдралыг сайн сайхан байна гэж мөрөөдөж явсан\” гэж хэлсэн байна.
эх сурвалж: shar.mn