Ц.Элбэгдорж, Баабар хоёр Америк гуравхан профессортой гэж ойлгодог шиг байгаа юм. Тэнд чинь монголын “ардчилагчид” ихэд “айдаг”, бас монголчуудаас ихэд “нуудаг” бүтээлүүд олон байдаг юм. Иймээс ноён Баабар тэргүүтэй “ардчилсан онолчид” монголчуудаас ихэд “нуудаг” бүтээлүүдээс монголчууддаа танилцуулж байхаар шийдэв. Эдгээрийг монголчууд заавал мэдэж байх ёстой гэж би бодож байна. Эхний хүн нь Жозеф Стиглиц. Энэ өгүүллийг тэрбээр хэдхэн сарын өмнө бичсэн юм.
Joseph Stiglitz бол 1943 онд АНУ-ын Индиана мужид төрсөн, эдийн засагч-неокейнсийн үзэлтэн. “Тэгш хэмт бус зах зээлийн шинжилгээ” хийсний учир 2001 онд Нобелийн шагнал хүртсэн. (Жорж Акерлоф, Майкл Спенс нарын хамт), Массачусетийн технологийн их сургуулийн доктор. Ж.Кларкын медаль (1979), Ректентальдын медаль (1998). АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх эдийн засгийн зөвлөгчдийн Зөвлөлийн дарга (1995-1997), Дэлхийн банкны шеф-эдийн засагч (1997-2000).
Ердөө л хэдхэн жилийн өмнө чөлөөт, хязгааргүй зах зээлд итгэх хүчирхэг үзэл суртал дэлхий дахиныг сүйрлийн ирмэгт авчрав. Түүний цэцэглэлтийн үе 1980-аад оны эхнээс 2007 он хүртэл америк маягийн зохицуулалтгүй капитализм материаллаг ихээхэн сайн сайхан байдлыг зөвхөн дэлхийн хамгийн баян орнуудын маш баян хүмүүст л хүргэж чадсан юм. Үнэхээр ч энэ үзэл суртал ноёрхсон 30 жилийн туршид америкчуудийн ихэнхи нь жилээс жилд орлого нь багасах буюу саарч байгааг ажиглаж байсан юм.
Түүнээс гадна Америкийн Нэгдсэн Улсын үйлдвэрлэлийн өсөлт эдийн засгийн хувьд тогтворгүй байлаа. Цөөнхи олж авдаг Америкийн Нэгдсэн Улсын үндэсний орлого асар их байсан атал асар их өр хийх замаар санхүүжүүлэн зөвхөн хэрэглээгээр дамжуулан өсөлтийг үргэлжлүүлж байв.
Санхүүгийн хямрал нь америкчуудыг (болон бусдыг) илүү тэгш байдал, илүү хатуу зохицуулалтад гарцаагүй сургана, түүнчлэн зах зээл хийгээд төрийн хооронд сайн тэнцвэр (баланс) яаж ийгээд тогтооно гэж найдаж байсан хүмүүсийн дунд миний бие байсан бөлгөө. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Харин ч эсрэгээр энэхүү үзэл суртал, онцгой ашиг сонирхлоор ямагт хөдөлгөж байдаг эрх зүйт эдийн засаг дахин сэргэж, дэлхийн эдийн засагт дахин аюул занал учруулж, наад зах нь энэ үзэл суртал үргэлжлэн цэцэглэж буй Европ, Америкийн эдийн засгийг заналхийлж байна.
АНУ-д энэхүү эрх зүйн сэргэлтийн талынхан математик, эдийн засгийн үндсэн хуулийг халахыг илтэд оролдож, төрийн өрийг үл төлөх явдлаар (дефолт) сүрдүүлж байна. Хэрэв Конгресс орлогыг давсан зардлын төлөө санал өгвөл хомсдол (дефицит) үүсэх ба энэ хомсдлыг санхүүжүүлэх юм. Төрийн орлого, зарлагын бүх хөтөлбөрийн давуу талын хооронд баланс нямбай барих, татварын зардал, хөнгөлөлтийн харьцааг барихын оронд үндэсний өр үүсгэхгүйн тулд татварын зардлыг хүчээр хязгаарлахад чиглэгдсэн сүхээр цавчих аргыг хэрэглэж байна.
Энэ нь ямар зардал тэргүүлэх чиглэл байх ёстой гэдэг асуултыг нээлттэй үлдээж байгаа ба төрд төлөх өрөөр татварын хувь тодорхойлогдох юм бол дефольт болох нь гарцаагүй юм. Түүнээс гадна одоо зардлыг танаж байна, энэ нь чөлөөт зах зээлийн үзэл суртлаар өдөөгдсөн өнөөгийн хямрал ид дүрэлзэж байхад эдийн засгийн уналтыг гарцаагүй удаашруулах юм.
Арваад жилийн өмнө эдийн засгийн хэт өсөлтийн (бум) үеэр АНУ хэт их илүүдэлтэй учирсан бөгөөд энэ нь төрийн өрийг устгахаар заналхийлж байв. Дайн болон татварыг багасгаж Бага Жорж Бушийн засаг захиргааны хэсэгчлэн дэмжсэнээр эрүүлийг хамгаалахын уналт, өндөр зардлыг нөхөж, эмийн компаниудад үнэ тогтоох бүрэн эрх чөлөө олгож, тэдэнд төрийн мөнгөөр тусалж, энх цагийн төсвийн алдагдлыг асар их илүүдэл болгон хувирган өөрчилсөн.
АНУ-ын алдагдлыг нөхөх явдал энэ анализаас шууд гарч ирнэ: эдийн засгийг урамшуулан америкыг ажиллахад албадах хэрэгтэй, учир утгагүй дайныг зогсоох хэрэгтэй, цэргийн болон эмийн зардлыг хязгаарлах ёстой, түүнчлэн татварыг ихэсгэх, наад зах нь маш баян хүмүүсийн татварыг нэмэх ёстой. Гэтэл барууныхан үүнийг яриагүй, харин үүний урвуугаар корпорацууд болон баячуудын татварыг багасгах, түүнчлэн хөрөнгө оруулалт болон нийгмийн хамгаалалтын зардлыг танах тухай ярьж нийгмийн гэрээнээс үлдсэн зүйл болох АНУ-ын эдийн засгийн ирээдүйн асуудлыг эргэлзээнд оруулав.
Түүний хамт АНУ-ын санхүүгийн сектор дүрмийн хүрээнээс гарах гэсэн лоббийн мэдэлд орж, удирдлагын өмнөх, сүйрэлт, утгагүй удирдлагад эргэн орох болов.
Ажил хэрэг Европт арай гайгүй байлаа. Грек болон бусад орнууд хямралтай тулгармагц жижүүрийн анагаах ухаан нь зүгээр л хатуу эдийн засаг, хувьчлалын багцыг санал болгож, илүү ядуу, илүү эмзэг болгож буй орнуудыг зүгээр зөнд нь орхих болов. Энэ эм Зүүн Ази, Латин Америк болон бас бус газар хэрэг болсонгүй, одоо Европтоо ч гэсэн тус болохоосоо өнгөрсөн. Энэ арга хэмжээ Ирланд, Латви, Грект нурсан гэдгийг бид одоо харж байна.
Гэхдээ альтернатив байгаа: Европын Холбоо болон ОУВС-ын дэмжлэгтэй эдийн засгийн өсөлтийн стратеги байгаа. Грек өрөө дарж, үүний үр дүнд зээлийн хүү буурч, хөрөнгө оруулалтын өсөлтийг цаашид урамшуулах санхүүгийн илүү боломж олдоно гэсэн итгэл бол байгаа.
Өсөлт гарах юм бол татвар ихсэж, нийгмийн зардлын, тухайлбал, ажилгүйдлын тэтгэмж зэргийн хэрэгцээ буурдаг юм. Энэ нь цаашдын өсөлтийг хангана гэсэн итгэлийг бий болгодог.
Харамсалтай нь санхүүгийн зах зээл, эрх зүйн эдийн засагчид зорилтыг шал өөрөөр тавьж байна, тэд хатуу арга хэмжээ итгэлийг нэмнэ, харин итгэл нь өсөлтийг нэмнэ гэж үзэж байна. Гэтэл хатуу арга хэмжээ нь өсөлтийг эвдэж, засгийн газрын санхүүгийн боломжийг бууруулж, наад зах нь зөөлөн арга хэмжээний талынхны саналд буулт хийдэг. Аль ч тохиолдолд итгэл байхгүй болох ба спираль чангарна.
Бид алдааг дахин давтан гаргадаг үзэл санаагаар өндөр үнэтэй туршилт хийх хэрэг байна уу ? Бид ямар ч байлаа гэсэн ахин нэг хямралыг тэсэн гарах ёсгүй, ингэж яагаад ч таарахгүй. Хэрэв Европ буюу АНУ дахь тогтвортой өсөлтөд эргэн орох оролдлого сүйрлээр дуусах юм бол энэ нь дэлхийн эдийн засагт муу болох юм. Энэ хоёрын алдаа бол сүйрлийн үр дагавартай болох бөгөөд өсч буй зах зээлтэй үндсэн орнууд өөрийгөө тэтгэх өсөлтөд хүрсэн ч гэсэн энэ нь сүйрэл болох юм. Харамсалтай нь өөрийнхөө хөдөлж байгаагаар дэлхийг чиглүүлэх гэсэн ухаан муутнууд нь зонхилж байна.
Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 23.