Теди төвөөс тэсрэх бөмбөг олдсон гэх мэдээлэл тархаад байсан. Харин энэ тэсрэх бөмбөг нь Халх голоор аялж яваад ирсэн нэгэн хүний олсон бөмбөг байжээ. Тус иргэн тэсрэх бөмбөг буюу гранатыг биедээ авч явсан байна. Түүнийгээ Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэсэгт тушаасан аж. Тэсрэх бөмбөгийг аюулгүй болгохын тулд Теди төвийн эргэн тойронд хааш хаашаа 200 метр зайг чөлөөлж аюулгүй болгосон байна.
Б.Нараа