Жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын жүдо бөхийн холбооноос зарлалаа. Энэ удаагийн ДАШТ наймдугаар сарын 24-31-нд Японы нийслэл Токиод явагдах хуваарьтай. Тэгвэл энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа өнжихөөр болсон байна. Ингээд Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:
Эрэгтэй
• 60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин
• 66 кг: ОУХМ Ё.Басхүү
• 73 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр, Азийн аварга Ц.Цогтбаатар
• 81 кг: Азийн аварга О.Ууганбаатар
• 90 кг: ОУХМ Г.Алтанбагана
• -100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар
• +100 кг: Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй
• 48 кг: ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг
• 52 кг: залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой
• 57 кг: ОУХМ Л.Энх-Отгон
• 63 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч
• 70 кг: ОУХМ Ц.Энхчимэг
• -78 кг: ОУХМ О.Мөнхцэцэг нар энэ удаагийн ДАШТ-д Монгол улсаа төлөөлөн барилдахаар болжээ.
Харин багийн ахлах дасгалжуулагчаар Монгол улсын хөдөлмөрийн баатар О.Балжинням оролцох юм байна.