Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа өнгөрөгч хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнд зургадугаар байрт шалгарч 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ өвөртлөсөн билээ. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Австрали улсад зохион байгуулагдсан “Алтан зам” ангиллын тэмцээнд урилгаар оролцож 2цаг29 минут18 секундэд барианд орсноор дөрөвдүгээр байрт шалгарсан юм.
Энэхүү амжилтыг үзүүлснээр тэрээр ирэх онд зохион байгуулагдах “Токио-2020”-д олимпийн наадамд оролцох эрхээ бататгаж, улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн байна. Мөн тус тэмцээнд Монголын таван тамирчин оролцсон бөгөөд ОУХМ Ц.Бямбажав 11 дүгээр байрт шалгарч, энэ жилийн ДАШТ-д оролцох эрхийг авлаа.