Мексик улсын Манзанилло хотноо 2019 оны зургадугаар сарын 29-өөс долдугаар сарын 7-ны өдрүүдэд Сонирхогчдын Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Өмнөговь аймгийн тамирчин Батнасангийн Халиун, Монген клубын тамирчин Даштогтохын Амарсайхан нар оролцсон бөгөөд тэд ангилал тус бүртээ Дэлхийн аварга цолыг хүртсэн байна. Тэдний хувьд энэ амжилтыг үзүүлснээр Дэлхийн Шатрын Холбооны Мастер цолны болзолыг хангаж байгаа юм.