Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар өнөөдөр орой хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр тогтсон байна.
Нэгдүгээрт: 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл,
Хоёрдугаарт: АН-ын даргыг томилох тухай,
Гуравдугаарт: АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах,
Дөрөвдүгээрт: АН-ын VI их хурлын товыг зарлах тухай,
Тавдугаарт: АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай,
Зургаадугаарт: АН-ын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр 18 цагт хуралдана.