МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хурлаар шинээр
байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүн, гишүүдийн талаар хэлэлцсэн байна.
МАН-ын гишүүд таван хүний нэрийг сайдаар томилуулах хүсэлтээ Удирдах зөвлөлдөө
хүргүүлээд байгаа юм.
Тэгвэл уг асуудлыг хэлэлцжээ. Мөн аймгуудын Засаг дарга
нарын томилгооны асуудлыг хэлэлцсэн байна. Ихэнх аймгууд Засаг дарга нараа томилоод
байгаа. Одоо Ерөнхий сайд тэднийг батламжлах нь үлдээд буй. Түүнээс өмнө МАН-ын
Удирдах зөвлөл асуудлыг авч хэлэлцэж байгаа бололтой юм.
Энд яригдсан асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар
оруулах юм байна. Гэхдээ бүлгийн хурал хэзээ болох нь тодорхойгүй байна.