Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын Нагоя башё өчигдөр амжилттай өндөрлөлөө. Башён сүүлийн өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар барилдсан бөгөөд хэрэв Хакүхо М.Даваажаргал давбал хоёр аваргын хооронд нэмэлт барилдаан гарах боломжтой байсан юм.
Гэвч энэхүү барилдаанд Их аварга Какүрюү М.Ананд ялалт байгуулсан бөгөөд тэрээр 14 даваатайгаар башёг тэргүүллээ. Энэ нь түүний зургаа дахь түрүү болж байгаа бөгөөд анх 2014 оны гуравдугаар сард түрүүлж байжээ.
Дээд зиндаанд барилдсан Монгол бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров есөн даваа авсан бол сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил тав, Дайшёохо Ч.Шижирбаяр зургаан даваатайгаар тэмцээнийг дуусгасан байна.