…Залуу ч хүн хөгшин ч хүн хүн бол хүн…Д.Даржаа
2009 оны 11 сард эхнэр маань Солонгост ирсэн. Тэр үед би Юнг ин хотод амьдарч байлаа. Эхнэр Чонг жү хотод, хүүгийндээ байрласан юм. Би долоонхоногийн таванөдөр Канг дунг хөргөгчинд ажиллаад, амралтын хоёрөдрөө хүүгийндээ очих юм уу, баасан гаригийн орой эхнэр маань манайд ирээд, бид хоёрамралтын өдрүүдэд, дэлгүүр, зах, Сөүл, Түндэмүнээр явдаг байлаа.
Эхнэр хүүгийнхээсээ автобусанд суугаад, Чонг жү хотын хот хоорондын автобус вокзалаас Юнг ин явах, сүүлийн автобусанд суугаад, зогсолтгүй явсаар, манай хотод ирэхэд, би тосоод авдаг юм.
Эхнэр миний арчаагүй, анхиагүйг дуудаад л… ийм муу байранд амьдралаа, өөрийгөө бодсонгүй гээд л… намайг баахан загнаад, манай байр сэтгэлд нь таалагдаагүй учраас хүүгийндээ амьдардаг байсан юм.
Би хүүгийнхээ сургалтын төлбөр, банкны хүүгийн дарамтаас гарахын тулд хамгийн хямд байранд байгаагаа тайлбарласан ч бид хоёрын дунд хэрүүл болоод өнгөрдөг байлаа. Би хүмүүст эхнэр бид хоёролон жил тусдаа амьдарч байгаа боловч нэгнэгийгээ сайн ойлгодог.
Бидний насны хүмүүст дахин шинээр амьдрал эхлэх боломжгүй. Залуу хүмүүс та нар л тусдаа олон жил амьдарч болохгүй гэж захидаг байлаа. Гэхдээ эхнэрээ ирснээс хойш, залуу ч бай, хөгшин ч бай, олон жилээр тусдаа амьдарсан үед үзэл санаа, хоорондын харьцаанд \”Зай” ордог юм байна гэдгийг сайн ойлгож байлаа.
Гэхдээ би эхнэрээ гадаадад олон жил ганцаараа, хүү тэр хоёрынхоо төлөө бүхнээ зориулж, өөрийгөө гаргуунд гарган, өдий зэрэгтэй ажиллаж, амьдарч байгааг минь ойлгохгүй байгаад… намайг ингэж элдвээр хэлж буй эхнэртээ, нөгөөтэйгүүр тэднийхээ төлөө гэсэн зүтгэл минь ийм үнэгүйд хүрсэнд өөртөө гомдсоор…
Эхнэр маань намайг ингэж хэлж байхдаа, өөрөөсөө харамлаж, цаг завгүй ажиллаж цуглуулсан, миний мөнгийг ямар нөхцөлд нөхөр минь ажиллаж, амьдарч надад энэ мөнгийг явуулж байна вэ? гэдгийг ойлгодоггүй. Ойлгуулах талаар би ч ярьдаггүй байсан нь одоо ийм зөрчилд хүргэж байна л гэж бодож байлаа.
Иймэрхүү хэрүүл бид хоёрын хооронд болдог ч түүнийг нөхөр, хүү хоёрдээрээ очоод ирсэн гээд эгч, дүү, найз нөхөд нь харна гэж бодоод л хүссэн зүйлүүдийг нь авч өгөөд л Монгол буцаасан…
2 сард Гадаад ажилчдын эрхийг хамгаалах төвийн ажилтан надтай уулзаад, манай төвийн үйл ажиллагааны талаар болон ирэх онд тус төвөөс ямар арга хэмжээ авах талаар санал, хүсэлтээ бичиж өгөөч гэсний дагуу, би доорхи зүйлийг Монголоор бичиж, \”АЖУ\” дээд сургуулийн оюутан Золжаргалын орчуулгаар тус төвөөс эрхлэн гаргадаг, \”Нэрийг нь дууд\” сонины 2010 оны 3 сарын 10-ны дугаарт хэвлэгдэн гарсныг бичлээ:
ТАЛАРХАЛ
Намайг Монгол Улсын иргэн Эрдэнэбат гэдэг. 2007 оны хавар Юнг ин хотод Гадаад ажилчдын эрхийг хамгаалах төв үйл ажилллагаагаа явуулдаг. Тэнд Должин гэдэг Монгол эмэгтэй ажилладаг гэж найзаасаа сонсож байсан.
Тэр үед би У сан хотын ойролцоо адууны фермерд ажиллаж байсан юм. Урд нь надтай хамт Кёнги аймгийн Кванг жү хотод байрлах, HYUNDAI компаний илгээмжийн Кёнг ан салбарт ажиллаж байсан, ОХУ-ын иргэн Буриад үндэстэн Цэвэг /Оросын Солонгос үндэстэн Сергей Ким гэдэг хүний нэрээр орж ирсэн/ нь ажлаа хийж байхдаа, гараа бэртээж, гурвансар ажилгүй, цалингүй, эмчилгээнийхээ төлбөрийг өөрөө төлж байгаа тухайгаа надад ярьсан юм.
Би энэ талаар тус төвд хандахад, харьяалын дагуу, Кёнги аймгийн Кванг жү хотын Гадаад ажилчдын эрхийг хамгаалах төвд хандах, зөвөлгөө өгч тус төвийн хаягийг нь олж өгснөөр, Цэвэг бүх хохирлоо нөхөн авч чадсан юм.
Ингэж л би анх Юнг ин хотын Гадаад ажилчдын эрхийг хамгаалах төвийн ажилтан нартай танилцаж байлаа.
Мөн 2007 оны намар Цээмаагийн дүү, ажлаасаа гэнэт халагдаж, ажилласан хугацааныхаа мөнгийг авч чадаагүй учраас би тус төвд хандсанаар, Юнг ин хотын Пэг ам хороонд байрлах, үйлдвэрээс мөнгийг нь авч өгсөн.
2009 онд би өөрөө ажил олгогчоосоо хийсэн ажлынхаа мөнгийг авч чадахгүй тус төвд хандан олж авч байсан.
Тус төвийн хаалга нь хүмүүсийг гарал үүсэл, шашин шүтлэг, мэдлэг боловсрол, хүйсээр нь ялгаварлахгүй, хэн бүхэнд хэзээ ч нээлттэй байдаг!
Тус төвийн хаалгаар сэтгэл санааны болон эд материалын хохирол амссан, хэн нэгэнд гомдож, нүдэндээ нулимс мэлтэлзүүлсэн, хүмүүс ороод… Амьдралын баяр баясал, гэрэл гэгээг, нүүрэндээ гэрэлтүүлсэн, баяр хөөртэй, буцаж гарч ирцгээдэг билээ…
Солонгос улсад гэрээгээр болон хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа хүмүүс аргагүй байдалд орохдоо л тус төвд ханддаг. Тус төвийн ажилтан нар эх орон, гэр бүлээсээ хол яваа хүмүүст, тэдний гэр бүл шиг хандаж, зовоход нь зовж, баярлахад нь хамт баярлаж явдагт нь би байнга талархаж байдаг.
Тус төвөөс зохиож буй олон талт үйл ажиллагаа, бидний сэтгэлд таалагддаг. Эх орноосоо хол яваа хүмүүст, эх орондоо байхдаа ч олж чадахгүй номуудыг худалдан авч, Номын сан байгуулсныг би нүдээ олсон ажил гэж боддог. Энд ажиллаж, амьдарч байхдаа, энэ номнуудаас урд мэдснээ бататгаж, мэдээгүйгээ мэдсэндээ олзуурхаж явдаг.
Тус төвийн ажилтан нарт: – Олон орны түүх, соёлын өв хөрөнгөтэй танилцахад тус болох, \”Дэлхийн гайхамшигууд цуврал\”, \”Монголын шилдэг уран зохиолын дээжис\” 108 боть, гадаадын адал явдалд зохиолууд, хүн амьдралдаа зорилготой явж, түүндээ хэрхэн хүрч буй Гитлерийн \”Миний тэмцэл\”, гэр бүл, хайр дурлалын \”Ор хөнжлийн Орос орон\”, зэрэг гайхамшигт зохиолуудыг олж, олны хэрэгцээг хангаж байгаад, нийт Монгол уншигчдаа төлөөлж, талархал илэрхийлж байна.
Тус төвөөс зохион байгуулж буй эрүүл мэндийн үзлэгт, эрүүл мэндийн даатгалгүй, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа хүмүүс их хамрагддаг. Тэдний ихэнх нь нуруу, үе мөчний өвчтэй байдаг. Иймд дараахь саналуудыг тавьж байна. Үүнд:
Нуруу, үе мөчний эмчээр зүү эмчилгээ хийлгэж өгнө үү
Хүмүүсийн Солонгос хэлний мэдлэг, харилцан адилгүй учир, өвдөж буй э рхтэнээ зөвж хэлж чадахгүй хүндрэл гарч байгаа тул Үзүүлэн таниулах ма териал ашиглаж байвал сайн байна.
Тус төвөөс эмч нартай хамтран цаашид эмчилгээ шаардлагатай хүмүүст т усламж үзүүлбэл илүү үр дүнтэй юм.
Ц.Эрдэнэбат гарын үсэг 2010.02.09
Би тус төвөөс зохион байгуулсан жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэн явуулах 2010.10.03-11.14 хүртэл явагдсан эдийн засгийн 45 хоногийн дамжаанд сууж, 10SE-012 дугаартай SERTIFIKAT хүлээн авав.
Үргэлжлэл бий
Ц.Эрдэнэбат