Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Эгийн голын усны түвшин огцом нэмэгдэж, Булган аймгийн Тэшиг сумын гүүрийн далан сэтэрчээ. Үүнтэй холбогдуулан тус гүүрээр нэвтрэх замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаах захирамжийг тус сумын Засаг дарга гаргасан байна. Иймээс тус чиглэлд зорчихгүй байхыг ард иргэдэд анхаарууллаа.