УИХ-ын гишүүн А.Сүхбат Засгийн газрын гишүүдийн томилгооны асуудалд нэлээд бухимдалтай яваа бололтой. Тэрээр өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгсөн байна.
\”… МАН анхны ялагдлыг хүлээлээ. Сайд нарын нэр дэвшүүлэлттэй холбоотойгоор гадуур юу болж, шуугиж байгааг та бүхэн анзаарсан уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт юу болчих нь энэ вэ. Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүллээ. Ингэснээрээ олон түмний итгэлийг алдлаа. Мэргэжлийн хүнийг сонголдоо. Салхи ч байхгүй, шинэчлэл ч байхгүй сонголт хийснээрээ анхны ялагдал болж байна” гэж мэдэгдсэн юм.
А.Сүхбат аваргын энэхүү мэдэгдлийг намынх нь зарим нөхөд дэмжиж \”арай дэндүү хүмүүсийг сайдад нэр дэвшүүлж, МАН онигоо болж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна.