Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе тус улсад пуужингийн довтолгооноос хамгаалах \”THAAD” системийг эх оронндоо байрлуулахыг дэмжиж байгаа тухай хэлсэн үгэндээ мэдэгдсэн байна.
Тэрээр өнөөдөр зохион байгуулагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцохдоо хэлсэн үгэндээ \”Би Ерөнхийлөгчийн албан тушаалыг өнөөг хүртэл хашихдаа иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж ирсэн. Тиймээс Өмнөд Солонгос улсын үндэсний аюулгүй байдал болоод тусгаар тогнолыг бат бөх хадгалахын тулд, эх орондоо пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалагч хөдөлгөөнт цогцолбор болох \”THAAD” системийг байрлуулж, улмаар Солонгосын хойгийн амар амгалан байдлыг хангах нь зөв гэж үзэж байна\” хэмээн хэлсэн байна.
Ингэж хэлсэнээр Өмнөд Солонгос улсын Засгийн газрын тэргүүн Пак Гын Хе, АНУ-ад бүтээсэн, эргэн тойрны 600 км радиус дахь агаарыг бүрэн хянаж, шаардлагатай тохиолдолд устгах чадалтай төхөөрөмжийг эх орондоо байрлуулахыг зөвшөөрч байгаа ажээ.
Гэвч БНХАУ болон Хойд Солонгос улсууд, Өмнөд Солонгос улсад пуужингийн довтолгооноос хамгаалах \”THAAD” системийг байрлуулахыг эсэргүүцэж байгаа юм байна.