МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дуусаж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар болоод байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцсэн бөгөөд нэрс гарчээ. Эдгээр сайдын нэрийг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх болоод байна.
- Монгол Улсын Ерөнхий сайд – Ж.Эрдэнэбат,
- Монгол Улсын Шадар сайд – У.Хүрэлсүх
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ж.Мөнхбат
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.Оюунхорол
- Гадаад харилцааны сайд – Ц.Мөнх-Оргил
- Сангийн сайд – Б.Чойжилсүрэн
- Хууль зүй, дотоод хэргийн сайд – С.Бямбацогт
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Н.Номтойбаяр
- Батлан хамгаалахын сайд – Б.Бат-Эрдэнэ
- Барилга, хот байгуулалтын сайд – Г.Өнөрболор
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Ж.Батсуурь
- Зам, тээврийн сайд – Д.Ганбат
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Ц.Дашдорж
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Ц.Анандбазар
- Эрчим хүчний сайд – Б.Цэнгэл
- Эрүүл мэндийн сайд – Ж.Цолмон