Наян настай өвгөн өндөр боловсролтой хүүтэйгээ хамт буйдан дээр сууж байлаа. Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув.
Аав нь хүүгээсээ “Энэ юу вэ?” гэж асуужээ. Хүү нь хэрээ л байна гэж хариулав. Хэсэг байснаа аав нь “Энэ юу вэ?” гэж асуув. Хүү нь, ааваа би танд хэлсэн шүү дээ гэжээ. Тун удалгүй аав нь гурав дахь удаагаа “Энэ юу вэ?” гэж асуулаа. Хүүгийн хоолойд ямар нэгэн уур уцаар, бухимдлын аяс илрэн “Хэрээ гэж байна шүү дээ, хэрээ гэж байна” гэлээ.
Хэдхэн хором өнгөрсний дараа аав нь дөрөв дэх удаагаа “Энэ юу вэ?” гэж асуужээ. Энэ удаа хүүгийн тэвчээр барагдаж аав руугаа хашгичин “Та яагаад энэ асуултыг давтаад байгаа юм бэ? Та үүнийг ойлгох чадваргүй болчихоо юу? Эсвэл тэгтлээ зөнөчихөө юу?” гэлээ.
Энэ үед аав нь чимээгүйхэн өрөө рүүгээ яваад нэгэн хуучирч элэгдсэн тэмдэглэлийн дэвтэр авчрав. Нэг хуудас эргүүлээд хүүгээ уншихыг хүсэв. Хүүгийн уншсан хуудсан дээр ингэж бичсэн байлаа.
“Өнөөдөд 3 настай хүү минь надтай хамт сууж байтал цонхон дээр нэгэн хэрээ ирж суув. Миний хүү надаас 23 удаа “Энэ юу вэ?” гэж асуухад “Энэ бол хэрээ” гэж би хэлсэн юм. Хүүгээ нэг асуулт давтан асуухад би тэвэрч үнссэн юм. Хүү маань хорвоог танин мэдэх гэж ингэж хичээж байгаа нь намайг баярлуулж байна” гэсэн байв.
Хүү нь ааваасаа 23 удаа асуухад аав нь огт уурлалгүй 23 удаа тэвэрч үнссэн бол өнөөдөр аав нь хүүгээсээ дөрөвхөн удаа асуухад хүү дарамт, шахалт мэт хүлээн авч байгаа нь харамсалтай.
Хүмүүсээ аавыгаа амьдад нь хайрлаарай.