Монголын үндэсний бөхийн холбооноос хоёр бөх сэргээш хэрэглэсэн гэх мэдэгдэл гаргасан нь олны анхаарлыг татсан. Түүн дотроо энэ жилийн Улсын наадмын түрүү бөх, Монгол Улсын Аварга Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн хэмээн мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Аварга Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн талаараа мэдэгдэл гаргасан байна.
Тэрбээр “Монгол бөхийн ёс жудагаа бодож, ард түмнээ хүндэтгээд өдий болтол дуугүй явлаа. Одоо нэг тайлбар хийх цаг болсон байх.
Допингийн холбооны таван хүн хамт байж байгаад гарын үсэг зураад, шинжилгээний хариуг задлах ёстой. Гэтэл нэг хоёр хүн задалмагцаа шууд л олон нийтийн сүлжээгээр цацлаа. Би допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна. Би энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Дахиад гуравдагч оронд шинжилгээ өгмөөр байна” гэжээ.
Түүний өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.