Авлигатай тэмцэх газраас Монголын Хуульчдын холбоонд хандан Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүргүүллээ.
Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, удаа дараа зарлан дуудах хуудас өгсөн ч тэрээр хүрэлцэн ирэхгүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсаар байна. Н.Энхбаяр өөрт нь өмгөөлөгч олдохгүй байгаа гэсэн тайлбар хэлсэн тул Авлигатай тэмцэх газар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2-т заасан үндэслэлээр Монголын Хуульчдын холбоонд хандав.
Өмгөөлөгчийг заавал оролцуулах зарчмын дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй юм.