Цагдаагийн Ерөнхий газар нь Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцоог нэмэгдүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн нөхцлийг бүрдүүлэх болон цагдаагийн байгууллагын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлэх, гадаад харилцаа хамтын ажиллагааны үр нөлөө, өгөөжийг сайжруулах зорилгоор Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар уламжлуулан Энхийг сахиулах газарт хүсэлт тавьсаныг нааштай хүлээж авсаны үр дүнд ийнхүү алба хаагч нары төлөөлөл явж эхэллээ.
Дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах НҮБ-ын мандаттай цагдаагийн ажиллагаанд анх удаа оролцож, хөгжиж буй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх тэдгээр ард түмний энх амгалан, амар тайвны төлөө бусад олон улсын мэргэжилт нэгт нөхөдтэй хамтран ажиллах гэж буй цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Б.Бат-Оргил нартаа Монгол эх орон, Монголын цагдаагийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж, сахилга ёс зүйг эрхэмлэн, чанд сахиж, монголын цагдаагийн алба хаагчийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг харуулж ажиллана гэдэгт итгэж байна.