Их Британийн нэр хүндтэй \”King’s College London” сургуулиас нэгэн томоохон судалгааныхаа дүнг танилцуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татах нь дамжиггүй биз ээ. Тус сургуулиас дэлхийн 200 орныг хамарсан хүн амын өсөлт хөгжлийн судалгаа явуулсан байна.
Манай гаригийг хамарсан энэхүү судалгаанд дурдсанаар Монголчуудын дундаж өндөр 100 жилийн өмнөхөөс 10 см-ээр нэмэгдсэн аж. Тодруулбал, Монголчуудын дундаж өндөр 1914 онд эрэгтэйчүүдийнх 159.1 см, эмэгтэйчүүдийнх 147.9 см байсан аж. Харин 100 жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар Монгол эрчүүдийн дундаж өндөр 169.1 см, эмэгтэйчүүдийн дундаж өндөр 158.2 см болж тус бүр 10 см-ээр нэмэгдсэн байна.
Тэгвэл Монголчууд ингэж өсөхөд бидний хэрэглэж буй хоол, хүнс ихээхэн нөлөөлсөн гэдгийг дурджээ. Гэхдээ өнгөрсөн 100 жилийн хугацаанд хамгийн их өсөлт хөгжил явагдсан ард түмнээр Монголчууд тодроогүй юм. Өнгөрсөн хугацаанд Өмнөд Солонгос, Иран хүүхнүүдийн өндөр хамгийн ихээр нэмэгджээ. Харин Африк эрчүүдийн өндөр хамгийн багаар буюу ердөө 1.4-хөн см-ээр нэмэгдсэн байна. Харин дэлхийн хамгийн өндөр эрчүүдтэй улсаар Норвеги 182.5 см-ийн дундаж өндөртэйгөөр шалгарсан бол Латви эмэгтэйчүүд 169.8 см-ийн дундаж өндөртэйгөөр дэлхийн хамгийн өндөр эмэгтэйчүүдтэй орноор тодорчээ.
Сонирхуулахад, хүний өсөлт хөгжил түүний генээс шууд хамаардаг аж. Гэхдээ хүний өсөлт хөгжил түүний генээс бус хоол, хүнсний чанараас хамаарч болдог байна. Товчхондоо, Монголчуудын өндөр болж байгаа нь бидний генээс бус хоол, хүнснээс болж байгаа гэнэ.
Төгс