Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2019 оны ДАШТ тав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр /2019.08.29/ эрэгтэйчүүдийн 90 кг болон эмэгтэйчүүдийн 70 кг-н жингийн барилдаан болох хуваарьтай.
Монгол улсыг төлөөлж 90 кг-н жинд 2018 оны Азийн наадмын мөнгө, Тбилисийн Гранпри тэмцээний хүрэл медальт Г.Алтанбагана барилдана. Харин эмэгтэй жүдочдыг төлөөлж залуу тамирчин Ц.Энхчимэг дэвжээнд гарах юм.
Г.Алтанбагана нь гурав дахь удаагаа ДАШТ-д оролцож байгаа бөгөөд энэ удаад С хэсэгт багтан эхний тойрогтоо Италийн Н.Мунгай-тай барилдахаар болсон байна.
Харин өдгөө 18 настай залуу тамирчин Ц.Энхчимэг нь тэмцээний А хэсэгт багтаж Португалын Б.Тимотой барилдахаар сугалаа таарчээ.