БОНХ-ийн сайдын 2014 оны А-61 тоот тушаалаар тарвагыг монгол орны нийт нутаг дэвсгэрт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар 3 жилийн хугацаанд агн
ахыг хориглосон тул нийт ард иргэд та бүхэн тарвага агнах барих болон худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Тарвага агнасан, барьсан, худалдан авсан тохиолдолд Засгийн Газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан \”Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ” -ний дагуу :
Бурхи–180.000 төгрөг
Тарч – 210.000 төгрөг
Эр мөндөл -126.000 төгрөг
Эм мөндөл- 147.000 төгрөгөөр тус тус үнэлэгдэх ба Байгаль орчны хяналтын улсын байцаагч гэм буруутай этгээдээр уг үнэлгээг 2 дахин өсгөж нөхөн төлүүлдэг журамтай болно.