МАН-ын Удирдах зөвлөл дөрвөн сайдын асуудлаар хуралдаж байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл хурал дөнгөж сая дууссан байна. Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайдын өргөн барьсан 15 сайдын дөрвийг нь сонирхлын зөрчилтэй хэмээн мэдэгдсэн учир эргүүлэн татсан юм. Улмаар сонирхлын зөрчилгүй, мөн давхар албан тушаал хашихгүй, мэргэжлийн хүнийг сайдад томилох шаардлагатай болсон юм. Тэгвэл Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн, Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг, Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван, Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр нарыг нэр дэвшүүлэхээр болсон тухай эх сурвалж мэдээлж байна.
Г.Мөнхбаярын хувьд МАН-ын нийслэлийн хороог удирдаж байсан, хотын даргаар ажилласан байснаар нь иргэд андахгүй биз. Т.Энхтайваны хувьд Эрдэс баялаг Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан нэгэн. П.Сэргэлэн нь Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байсан гэдгээр нь мэдэх юм. Харин А.Цогцэцэгийн хувьд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажилладаг.
А.Аюуш
Үндэстэн агентлаг