Жүжигчин Линдсей Лохан саяхан жирэмсэн хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл шар хэвлэлүүд жүжигчин бүсгүйг олны анхаарлын татахын тулд жирэмсэн хэмээн худлаа ярьсан хэмээн мэдээллэх болжээ.
Лохан Италийн Сардина арал дээр амарч байгаа юм. Түүний амарч буй үеийн зургийн гэрэл зурагчид авчээ. Уг зураг дээр жүжигчин тамхи татаж, архи ууж байгаа нь харагдах аж. Эдгээр зургаас үндэслэн \”TMZ” сайт \”Лохан худлаа ярьж байна” гэж бичжээ.
Лохан жирэмсэн болсон хэмээн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэнийхээ дараа найз залуу, ОХУ-ын тэрбумтан Игорь Тарасбавт зодуулсан хэмээн хэвлэлээр шуугих болсон билээ.
эх сурвалж: Shuud.mn