УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн дөрвөн сайдад нэр дэвшигчдийг дэмжсэн байна. Бүлгийн гишүүд Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй гэж үзжээ.
Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаад Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэнг /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/, Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/-ийг, Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван /ЭБЭХ-ний дэд сайд асан/ -г, Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарыг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрээ гаргасан билээ.
Үндэстэн агентлаг