УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдэл хийж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг яллагдагчаар татсан хэмээх мэдээллийг өгсөн билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданаас тодруулахад “О.Баасанхүү гэдэг хүн хоёр удаа Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нарыг яллагдагчаар татсан тухай ярьсан. ТЕГ-ын даргатай би өчигдөрхөн энэ талаар тодруулж утсаар холбогдлоо. О.Баасанхүү худлаа ярьдаг болсон тухай ТЕГ-ын дарга ярьж байна.
Би бас прокурортой холбогдсон. Прокурорын газраас албан ёсоор мэдэгдэл гаргасан. Наад О.Баасанхүү гэдэг гишүүн чинь худлаа яриад байна. Прокурорын мэдэгдлийг хараарай гэж надад мэдэгдсэн. Та бүхэн ч гэсэн прокурорын мэдэгдлийг олоод харчихаарай” хэмээн хариу тайлбар өглөө.