Зика вирусийн халдвар авсан тохиолдол 64 оронд бүртгэгдсэнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдэгдэв.Бүртгэлийг 2007 оноос хийж байгааг тэмдэглэж байна.Ингэхдээ вирусийн халдварын тохиолдол дэлхийн 64 оронд 2015 болон 2016 онд бүртгэгджээ.Антигуа Барбуд улс болон британийн далай чанад дахь нутаг дэвсгэр болох Теркс, Кайкост долдугаар сарын 21-27-ны өдөр буюу долоо хоногийн хугацаанд илэрсэн байна.Вирус хүнээс хүнд, \”магадгүй бэлгийн замаар” дамжсан байж болох баримтын тухай 11 орон энэ оны хоёрдугаар сараас хойш мэдэгдсэнийг ДЭМБ тодруулан тайлбарлажээ.Америкийн Флорида муж улсад ийм хоёр тохиолдлыг судалж байна.
Зика вирусийн халдвар авсанаас болоод нярай хүүхдүүдийн тархи жижгэрч, төв мэдрэлийн системийн хөгжилд бусад гажиг гарсан тохиолдол илэрсэн тухай 14 орон, нутаг дэвсгэрийн эрх баригчид мэдэгджээ. 15 оронд Гийен-Баррегийн хамшинжийн тохиолдол нэмэгдсэн нь бүртгэгдсэн байна. Энэ вирус нярай хүүхдүүдийн тархи жижгэрч, Гийен-Баррегийн хамшинж үүсэх шалтгаан болж байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ.
Ойрын үед ДЭМБ Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн асуултад хариулах техникийн шинжээчдийн жагсаалтыг нийтлэх юм байна