Сайд нарын томилгоо эцэслэх дөхөж байгаа энэ үед залгуулаад дэд сайдын томилгооны асуудал ид яригдаж байна. Тухайлбал БСШУ-ны дэд сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх асан Я.Төмөрбаатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Зам тээврийн хөгжлийн дэд сайдад шилэн гэгддэг Б.Цогтгэрэл, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал асан Б.Наранбат нарын нэрийг дэвшүүлсэн байна. Эндээс харахад МАН дэд сайдад туршлагатай, залуу боловсон хүчнүүдээ сойж байгаа бололтой. Ингээд дэд сайдад нэр дэвшигч нарыг сонирхуулбал
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга – Ш.Солонго
-Сангийн дэд сайд – З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга асан/
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд – Б.Мөнгөнчимэг
-Батлан хамгаалахын дэд сайд – н.Эрдэнэбаатар /Батлан хамгаалахын дэд сайд асан/
-Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд – Ж.Саулэ /МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга/
-Гадаад харилцааны дэд сайд – Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд – Н.Удаанжаргал /МОХ-ны Ерөнхийлөгч/
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд – Д.Зоригт /УИХ, Засгийн газрын гишүүн асан/
-Зам тээврийн дэд сайд – Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/ мөн Б.Наранбат /МАН-ын бага хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал асан/
-БСШУС-ын дэд сайд – Я.Төмөрбаатар /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх асан/, Х.Хатанбаатар /Монголын оюун ухааны академийн захирал /
-Барилга, хот байгуулалтын дэд сайд – Б.Амарсанаа /МАН-ын УЗ-ийн гишүүн асан/
-Эрчим хүчний дэд сайд – А.Тлейхан /УИХ-ын гишүүн асан/
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд – С.Оюунбилэг /МАН-ын УЗ-ийн гишүүн асан/
-Эрүүл мэндийн дэд сайд – Д.Очирбат /УИХ-ын гишүүн асан/, Ж.Цолмон /Эрүүл мэндийн дэд сайд асан/