АН-ын ҮЗХ энэ сарын 5 буюу ирэх Баасан гаригт хуралдахаар болжээ. ҮЗХ-ны энэ удаагийн хурлаар намын даргаа тодруулж, Их хурлаараа батламжлах юм. Ардчилсан намын даргад одоогоор \”Алтангадас”-аас Я.Санжмятавыг, \”Шонхор”-оос С.Эрдэнийг, МҮДН-ээс Д.Эрдэнэбатыг, МоАН-аас Л.Болдыг нэр дэвшүүлэхээр болсон гэдгийг эх сурвалж мэдээлэв. Мөн намын даргад Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын нэрс ч сонсогдож байгаа юм байна.