Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймагт хаалттай явагдаж шийдвэрээ гаргасан билээ. Гэвч шүүхийн энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж прокурор эсэргүүцэл бичсэн байна.
Тэдгээр шүүгдэгч нарыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг шалгах явцдаа эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр буруутган шалгасан юм. Энэхүү хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард Төв аймгийн сум дундын давж заалдах шаты шүүхэд болж, хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргасан билээ.
Шүүхийн энэхүү шийдвэрт прокурор ийнхүү эсэргүүцэл бичснээр Төв аймгийн Сум дундын давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхээр болж байгаа юм.